У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Монголыг хөгжүүлэх НАЙМАН зорилт

У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Монголыг хөгжүүлэх НАЙМАН зорилт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшээд байгаа билээ. У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа Монголын улсын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хэд хэдэн кзорилтыг дэвшүүлж ажил хэрэг болгосон билээ. Одоо эдгээр ажлуудыг Засгийн газар үргэлжлүүлж байгаа. Ингээд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн НАЙМАН зорилтыг танилцуулж байна.

1. Эрчим хүчний хараат байдлаас гарах

Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийгдэж байна.

2. Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах

Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортлоно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар зүтгэж байна.

4.  “Цахим-Монгол” болно

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон.

5. Боловсруулах үйлдвэрүүдийг  олноор байгуулах

Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулахын төлөө байна.

6. Хийн хоолой

ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгйин коридор байгуулах зорилгоо биелүүлнэ.

7. Нийгэмд шударга ёсыг тогтооно

Төрийн албанд болон нийгмийн бүхий  л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно.

8. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

У.Хүрэлсүхийн Засгийн газар Соёлын яамыг татан буулгаснаас хойшхи 28 жилд дахин сэргээн байгууллаа. Үүгээрээ ард иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна.

Эдгээр асуудлыг шийдвэл иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Ирэх 4-12 жилийн хугацаанд Засгийн газраас бид энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс цаашид эрчимтэй хөгжих суурь бүрдэнэ гэж үзэж байгаа билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.