Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр.

Энэ өдөр коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүйг холбогдох албаныхан мэдээлсэн.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. 

Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Харин маргааш буюу лхагва гарагт хэвийн горимд шилжиж, 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.