Ашиглалтанд орж амжаагүй шинэ хурдны замд хагарч, ангал үүсч эхэлжээ

Ашиглалтанд орж амжаагүй шинэ хурдны замд хагарч, ангал үүсч эхэлжээ

Нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт  орших Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг байгуулж байгаа билээ.

Улмаар шинэ нисэх буудал болон Улаанбаатар хотыг холбосон хурдны замыг ашиглалтад оруулсан ч зам хагарч, ан цав гарч цуурч эхэлсэн байна.  

Тус замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд 32.2 км урт, асфальт бетонон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн зам хэмээж байсан юм.

Гэвч өндөр өртгөөр бүтсэн хурдны зам бараг ашиглагдаагүй хэр нь чухам юуны учир хагарч, цуурч эхэлсэн нь тодорхойгүй байна. 

Эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллаж байсан юм. Харин тус төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.