Багш нарт зориулсан “Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн зөвлөмж” ном гарлаа

Багш нарт зориулсан “Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах арга зүйн зөвлөмж” ном гарлаа

Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн “Женерэшн икуалити” багаас “Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах аргазүйн зөвлөмж” номыг хэвлэн гаргажээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдэд заах аргазүйн зөвлөмж” номыг Женерэшн икуалити багийн Л.Ичинноров, Ч.Мөнхшүр, Ч.Ариун, Г.Ганзаяа, Э.Бямбасүрэн нар эмхэтгэн боловсруулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүний дотор харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх талаар байнга яригддаг. Гэвч тусгай сургуулиас бусад ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн багш нар харааны бэрхшээлтэй суралцагчтай хэрхэн харилцах, заах арга зүйн тохируулга хийх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, ашиглах талаар мэдээлэл хомс байна. Мөн хөгжлийн бэрхшээлийн төрлөөр тусгайлан ангилан нарийвчлан заах арга зүйн мэдээлэл байхгүй байна.

Иймд Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 7 дугаар ээлжийн оролцогч болох “Женерэшн икуалити” (Generation equality) багийн зүгээс харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөмж номыг боловсруулсан байна.

Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулан сургах боловсролын системд хараахан тусаж, хэрэгжиж амжаагүй байгаа ч олон улсад ашиглагддаг ерөнхий ойлголтыг тус зөвлөмж номонд багтаасан байна.

Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн тухай суурь ойлголт, сургалтын орчин, заах арга зүй, Сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар мэдээллийг нэгтсэн байна.

Хамгийн гол нь ЕБС-ууд болон их дээд сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгчдэд энэхүү ном харааны бэрхгээлтэй хүүхдэд хичээл заах боломжийг нь олгож байгаа юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.