Сурагчтайгаа дотно харьцаанд орсон “Шилдэг багш” амиа хорложээ

Сурагчтайгаа дотно харьцаанд орсон “Шилдэг багш” амиа хорложээ

АНУ-ын Алабама мужийн Лоүрэнс дүүргийн сургуулийн ахлах сургуулийн багш 44 настай эмэгтэй Лесси Гиллеспи амиа хорлосон нь багагүй шуугиан дэгдээлээ.

2019 онд сургуулийнхаа Шилдэг багш өргөмжлөлийг хүртэж, хэд хэдэн заах арга зүйн тухай ном гаргасан эмэгтэйн нэгэн нууц ил болсноор амьдрах аргагүй болжээ.

Лесси 15 болон 16 настай хоёр сурагч хөвгүүнтэй удаа дараалан дотно харьцаанд орсон нь илчлэгдэж, баривчлагдсан юм байна. Алабама мужийн шүүхээр ийм хэрэгт 10 хүртэлх жилийн ял оноодог.

Хоёр хөвгүүний нэг нь сургуулийн жижүүрт болсон явдлын талаар цухуйлгаснаар хэрэг илэрчээ. Лесси баривчлагдсан ч гэлээ 60 мянган ам.доллар төлж, батлан даалтаар гарсан хойноо амиа хорложээ. Олон нийтийн сүлжээгээр түүнийг гоочлон доромжилж, үзэн ядсан зурвас, сэтгэгдлүүд маш их ирсэн тул сэтгэлээр хямарч, амиа хорлоход хүрсэн гэж үзэж буй юм байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.