Т.Доржханд: Хэдий эрсдэлтэй байсан ч манай нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзах шийдвэр гаргасан

Т.Доржханд: Хэдий эрсдэлтэй байсан ч манай нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзах шийдвэр гаргасан

Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Улмаар Д.Энхбат Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байгаа билээ. Тэрээр энэ талаар хэвлэл мэдээлэл олон нийтэд өөрийн биеэр мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд  дараах мэдээллийг хийсэн юм. 

Тэрээр “Монгол улсын төрийн тэргүүний сонгууль дуусахад гуравхан хоног үлдээд байна. Монгол улс анх удаа үндсэн хууль өөрчлөгдсөний улмаас 6 жил ажиллах төрийн тэргүүнээ сонгох гэж байна.

Ердөө 15 хоногт бид 21 аймаг, 9 дүүргээр иргэдтэйгээ уулзах дүрмийг бидэнд тулгасан. Ийм л дүрмээр олон нийтэд танигдсан гэхээс илүүтэйгээр жирийн, эрдэмтэн хүн ямар ч байсан иргэдтэйгээ уулзъя гээд эр зориг гаргаад явсан. Энэ бол үнэн. Эрсдэлтэй ч гэсэн нэр дэвшигч маань сонгогчидтойгоо уулзъя гээд явсан.

Хэрэв та бүхэн анзаарсан бол манай бүх уулзалтууд дүрэм журмынхаа дагуу дэглэмээ бариад явсан шүү. Бид олон хүн цуглуулаагүй. Яг л хүссэн хүмүүсийг л цуглуулсан.

Надаас Т.Доржханд гишүүнээ та халдвар авсан уу? гэж асууж байна. миний хувьд ерөнхий менежерээр мөн штаб удирдаж байгаа. Дархан Эрдэнэтэд очиж уулзалтад орсон. Иргэдийнхээ дунд сууж байгаад асуулт асуусан. Иргэдийн асууя гэсэн асуултуудыг иргэдээсээ асууж байгаад асуусан.  Урд шөнө ирээд ПСР шинжилгээ өгөөд өнөөдөр сөрөг гэсэн хариу гарсан. Харин нэр дэвшигч маань эхнэр болон нэг машинд хамт явсан хүмүүстэйгээ халдвар авсан байна. Үүнийг би юу гэж хэлж байна аа гэхээр “Явахдаа бүх хүмүүс ПСР” шинжилгээ өгөөд сөрөг гараад явсан. Гэхдээ ковид тусах эрсдэл байсан уу? гэвэл байсан.

Дэглэмээ сахин сурталчилгаагаа хийсэн хүн халдвар авлаа. Тиймээс иргэдийг олноор нь цуглуулж уулзалт хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Ингээд 21 аймгаар явах байснаас 18 аймгаар явсан. Үлдсэн гурван аймгийн уулзалтыг цуцалсан. Нийслэлд болох уулзалтыг цуцалсан. Үүнээс хойш манай уулзалт цахим хэлбэрээр явах болно.

Мөн МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ та бүхэн мөн адил иргэдээ бодоод, иргэдийг олноор нь цуглуулсан уулзалт хийхгүй байхыг хүсч байна. өнөөдрийг оролцуулаад сонгуулийн сурталчилгаа дуустал 3 хоног байна. энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны ажлаа цахимаар хийхийг уриалж байна” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.