Шүүхээс “Энхсаран” сувилал коронавирус халдвар тараах нөхцөл болсон талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбатыг буруугүй хэмээн үзжээ

Шүүхээс “Энхсаран” сувилал коронавирус халдвар тараах нөхцөл болсон талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбатыг буруугүй хэмээн үзжээ

Иргэдийг тусгаарлаж байсан “Энхсаран” сувилал халдвар тараах нөхцөл болж буй бодит байдлыг мэдээлсэн иргэн Д.Мөнхбат цагдаагийн байгууллагын хаалга татаж, багагүй хугацаа барсны эцэст өчигдөр хэрэг нь шийдэгдэв. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэв. 

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/ өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.