У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын сурталчилгаа намдуухан, Д.Энхбатын сурталчилгаа хэтийдсэн сонгууль болж байна

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын сурталчилгаа намдуухан, Д.Энхбатын сурталчилгаа хэтийдсэн сонгууль болж байна

Өнгөрсөн сонгуулиудаар эрх баригч намаас нэр дэвшигчийн сурталчилгаа бусад өрсөлдөгчдөөсөө давамгайлах хандлагатай явж ирсэн.

Энэ удаа Засгийн эрх барьж байгаа намаас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн сурталчилгаа тийм байсангүй. Телевиз,  сонины ярилцлага, хөрөг нэвтрүүлгийг эс тооцвол самбар, сурталчилгаагаар нүдсэнгүй. 

Сөрөг хүчнээс нэр дэвшсэн С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгаа мөн ийм байлаа. Тэрээр хөрөг нэвтрүүлэг, хэдэн ярилцлага, цөөн тооны самбар, постер тавьснаас хэтэрсэнгүй.

Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронагийн халдвар авахаасаа өмнө онгоц хөлөглөн, сурталчилгаандаа идэвхийлж байсан бол одоо сошиал сурталчилгаанд түлхүү анхаарч, эрчимжүүлсэн  байна. Түүнийг дэмжигчид бусад нэр дэвшигчид болон дэмжигчид рүү нь үг хэлээр дайрах нь их байна.

Тиймээс нэр дэвшигч  Д.Энхбатын сурталчилгаа хэтийдлээ хэмээн ажиглагчид үзжээ.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.