Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой тэмцэх тэмцэл нь Монголбанкин дээр данс нээлгэж чадаагүйгээс мухардсан гэв

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой тэмцэх тэмцэл нь Монголбанкин дээр данс нээлгэж чадаагүйгээс мухардсан гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүнээс буухын өмнөх ярилцлагаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгчээ.

Ерөнхийлөгчийн ярилцлагын ерөнхий өнгө аяс нь “Дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллахад хийсэн ажил багатай байлаа” гэх утгаар өөрийгөө өмнөх Ерөнхийлөгч нараас ажил тун бага хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ярилцлага болов.

Гадаад айлчлалд нэг их ач холбогдол өгч анхаараагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийн эрх мэдэл бага байдаг юм байна, ажил хийх гэхээр бүлэглэл саад болоод гэх маягаар ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулж эхэллээ.

Хийх хүнд ажил мундахгүй их. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэгчээр “Ажил хийх гэсэн боловч бусад хүмүүс, бүлэглэл саад болоод хийсэнгүй ээ” гэх утгаараа өөрийнхөө ажил хийгээгүй шалтгаанаа тайлбарласхийв.

Тухайлбал, “Та оффшортой тэмцэнэ” гэсэн тэмцэл чинь юу болов гэсэн асуултад “Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс гэж байхгүй. Монголбанкин дээр данс нээлгэж чадаагүй. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн” гэх утгаар хариулт өгөв. Нэг данс нээж чадаагүйгээс болоод оффшортой тэмцэж чадаагүй гэж хариулсн нь бодит байдал дээр үнэнтэй нийцэмгүй хариулт болов.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь Сингапурын тэрбумтан Билли Лим болон өөрийн охиныхоо нэр дээр оффшор данстай гэх мэдээлэл баримтаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг бөгөөд өөрөө нэгэнт нотлогдсон оффшортой учраас Ерөнхийлөгчийн оффшортой тэмцэх тэмцэл яалт ч үгүй мухардалд хүрсэн бололтой юм.

Х.БОЛД


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.