Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө. Иргэдийн идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье. 

Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн цаашдаа Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэлт авчрах байх гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна. Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.