Ерөнхийлөгчийн шагнал, сонгууль олон нийтийн бөөгнөрлийг үүсгэснээр ковидын халдварын тоо нэмэгдэх нь

Ерөнхийлөгчийн шагнал, сонгууль олон нийтийн бөөгнөрлийг үүсгэснээр ковидын  халдварын тоо нэмэгдэх нь

Сүүлийн үед коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байна. 6000-7000 мянган хүнд шилжилгээ хийхэд 1000 илүү халдвар илэрч байгаа. Харин Засгийн газрын “Ковидгүй зун” өнгөрүүлэх гэгээлэг зорилтыг тавьж, вакцинжуулалтын ажлыг үргэлжүүлсээр байгаа.

Монголчууд бид дотооддоо халдвар алдсанаас хойш 4 удаагийн хөл хорионд орсон. Одоо ч цөөн төрлийн бизнесийн үйл ажиллагаа хаалттай байгаа бөгөөд жижиг дунд бизнесүүд хаалгаа барьж, олон мянган иргэн ажлын байраа алдсаар байна.

ЭМЯ-аас халдвар хамгааллын дэглэмээ баримтал гэж өдөр бүр мэдээлж байгаа боловч Төрийн тэргүүнээсээ эхлээд халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөөр…

Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн 20 гаруй хоног өдөр бүр шагнал гардууллаа. Улмаар төв талбайд шагнал авсан хүмүүсийг угтах иргэдийн хөлд дарагдсан буй. Х.Баттулга дахин нэр дэвшихдээ “шагналын хур”-аа ашиглах гэж байсан ч төлөвлөгөө нь нурсан. Тиймээс одоо олноор нь бөөгнөрүүлэхгүй байх төрийн шийдвэр суудлаасаа буух Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаагүй болсон учраас халдвар тархах эсэхэд үл анхаарч шагналаа өгсөөр байгаа билээ.

Нөгөө талд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд давхацсан нь халдварын тархалтад тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тэр дундаа ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат КОВИД 19-ын халдвар өртсөн нь энэ хардлагыг улам нэмэгдүүлж байгаа юм. Түүний ажилласан аймаг, түүний сонгуулийн штабуудаас халдвар илэрсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Ийнхүү улс төрийн үйл явдлуудаас болж цар тахлын өдөрт илрэх тохиолдол нэмэгдэж байж болох юм. Гэхдээ аливаа асуудлыг улс төр рүү чихэхээсээ өмнө иргэн бүр хариуцлагаа ухамсарлах учиртай. Улсын онцгой комисс, Засгийн газар холбогдох, Эрүүл мэндийн яам гэх мэт мэргэжлийн байгууллагууд цаг тухай бүрт нийцсэн арга хэмжээ авч, өдөр шөнийг үл хайхран коронавирустэй тэмцэж, иргэдийг дэглэмээ барихыг хүсч байгаа. Вакцин хийлгэчихсэн гээд тайвширч болохгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дэлхий нийтээр энэ халдартай тэмцэж, эрсдэлд ороод байгаа. Хэрвээ халдарын тоо нэмэгдсээр байх юм бол дахин хөл хорио хийж,  хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахаас өөр арагүй болно. Засгийн газар, Улсын онцгой комисс, иргэд монголчууд бүгдээрээ ковидыг дарж, энэ халдвараас хүн амыг хамгаалах арга хэмжээ явуулж байгаа. Ийм үед иргэн бид өөрсдөө хариуцлагатай, зохих дэглэмийг барьж өөрийн эрүүл мэнд, гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байх юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.