Нүцгэн зураг задруулснаас болж Apple компани оюутан бүсгүйд хэдэн сая ам.доллар төлнө

Нүцгэн зураг задруулснаас болж Apple компани оюутан бүсгүйд хэдэн сая ам.доллар төлнө

Apple компани нэгэн оюутан бүсгүйд сэтгэл санааны нөхөн төлбөр болгож хэдэн сая ам.доллар төлөхөөр болжээ. Яг хэдэн саяыг төлөхийг тодорхой зарлаагүй ч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол сая ам.долларыг давж байгаа гэнэ.

2016 онд 21 настай оюутан бүсгүй өөрийн iPhone-оо засварын газар өгчээ. Гэтэл засварын газрын ажилтнууд утсыг засахдаа түүнд хадгалагдсан зураг, бичлэгүүдээс авч, олон нийтийн сүлжээгээр цацсан байна. Засварын Pegatron хэмээх тэрхүү компани нь Apple-ийн охин компани учир хариуцлагыг толгой компани даахаар болжээ.

Хэрэглэгчийн хувийн нууцыг задруулсан эсэх талаарх хэрэг шүүх дээр чамгүй хугацааны турш хэлэлцэгдсний эцэст бүсгүйд хэдэн сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна. Мөн засварын газрын буруутай ажилчдыг халжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.