СЕХ: Гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй

СЕХ: Гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн бүх хэсгийн хороо хуулийн дагуу саналын хуудсыг автоматжуулсан системээр авч, 100 хувь гараар тоолж, мөн хяналтын тооллогыг хийж баталгаажуулж дуусчээ.

Дүнг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран урьдчилсан байдлаар танилцуулав. 

2021 оны 6 дугаар сарын 10-ны 15.00 цагийн байдлаар эцсийн дүн нь: 

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823,326 сонгогчийн саналыг авч, нийт сонгогчийн 67,76 хувийн дэмжлэгийг урьдчилсан байдлаар аваад байна. 
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,832 сонгогчийн саналыг авч, нийт дүн 5.99 хувийн дэмжлэгийг авчээ. 
  • “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нийт 246,968 сонгогчийн саналыг авч, 20,33 хувийн саналтай байна.
  • Олны нэрж заншсанаар цагаан сонголт буюу цагаан санал 71,937 болж, нийт саналын  5.92 хувийг эзэлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль нийт сонгогчийн 59.36 хувийн ирцтэй болж өнгөрчээ. 

Хяналтын тооллого буюу гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. Тус хорооноос санал тоолох хар төхөөрөмжид эргэлзэх шаардлагагүй гэдгийг онцоллоо.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, сонгуулийн ирц, саналын хуудасны автоматжуулсан системийн болон гар тооллого болон хяналтын тооллогын бүх дүнг СЕХ-ны хуралдаанд танилцуулж, баталсан үед сонгуулийн албан ёсны дүн гэж үзэх учиртай гэдгийг онцоллоо.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.