Магнай трейд, Шунхлай компаниас А-92 шатахууны үнийг нэмэхээр болсноо УУХҮЯ-нд мэдэгджээ

Магнай трейд, Шунхлай  компаниас А-92 шатахууны үнийг нэмэхээр болсноо УУХҮЯ-нд мэдэгджээ

Зургаадугаар сарын 12-н буюу маргаашаас шатахууны үнэ нэмэгдэхээр болсон талаар цахим орчинд ихээр нийтлэгдэж байгаа билээ. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Шатахууны үнэ нэмэгдэх нь үнэн. Үе шаттай нэмэгдээд явна” гэх мэдээллийг өглөө. Харин ШӨХТГ-с тодруулахад одоогоох “Шатахууны үнэ нэмэгдүүлэх талаар ямарваа албан бичиг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” -т ирээгүй гэсэн юм. 

Тэгвэл зарим шатахуун үйлдвэрлэгч зарим компаниуд маргаашаас шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмэх болсон тухайгаа Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдсэн байна.

Тухайлбал Магнай трейд, Шунхлай компаниас А-92 шатахууны үнийг нэмэхээр болсноо албан бичгээр мэдэгджээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.