СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаанд байсан суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашаанд байсан суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирчээ

2021 оны 6 дугаар сарын 7, 8, 9, 10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 23, орон нутагт  6 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 8 хүний амь хохирсны 4 нь хүүхэд байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
  • Автомашин унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн-1
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-8, 
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус гэмтсэн. 

Хүний амь хохирсон осол:

  • 2021.06.07-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өвөрхангай аймагт, суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021.06.07-ны өдрийн 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, ачааны автомашин явган зорчигч мөргөж, 9 настай хүүхдийн амь хохирсон. 
  • 2021.06.10-ны 00.00 цагийн орчимд Налайх дүүрэгт, суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтэж, жолоочийн амь хохирсон. 
  • 2021.06.08-ны өдрийн 10.00 цагийн орчимд Өмнө-Говь аймагт, том оврын механизм явган зорчигч мөргөж, 13 настай хүүхдийн амь хохирсон.
  • 2021.06.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд Төв аймагт, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон. 
  • 2021.06.09-ний өдрийн 20.10 цагийн орчимд Дорноговь аймагт, суудлын автомашины  жолооч  явган зорчигч мөргөж, 1 ой 9 сартай хүүхдийн амь хохирсон. 
  • 2021.06.10-ны өдөр 07.00 цагийн орчимд Завхан аймагт, суудлын автомашин онхолдож, 2 хүний амь хохирсон.
  • 2021.06.10-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймагт, суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирсон.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 90, орон нутагт 49, улсын хэмжээнд 139 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЛАА.

Эх сурвалж: ТЦА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.