Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээдэд 4 сарын хорих ял оногдуулжээ

Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээдэд 4 сарын хорих ял оногдуулжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг алгадсан иргэнд дөрвөн сарын хорих ял оноожээ. Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Макрон орон нутагт ажиллах үеэрээ нэгэн залууд алгадуулсан юм. Тухайн иргэн шүүхэд мэдүүлэг өгөхдөө Францад ялзарсан бүхий л зүйлийн төлөөлөл нь Макрон гэжээ.

Тус улсын BFM TV сувгийн мэдээлснээр Валанс хотын шүүхээс  28 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Дамьен Тарелд 18 сарын хорих ял оногдуулсан боловч 14 сарыг нь тэнсэн харгалзах ял болголоо гэж мэдээлсэн байна.

Тус улсын Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүнд халдсан Тарелд гурван жилийн хорих ял, 45 мянган еврогийн торгууль ногдуулах магадлалтай байв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.