Лукаку: Эриксенийг хараад тоглолтын өмнө их уйлсан

Лукаку: Эриксенийг хараад тоглолтын өмнө их уйлсан

Европын АШТ-ий хэсгийн эхний тоглолтдоо Бельгийн шигшээ Оросыг талбайд нь 3:0-ээр давамгай хожлоо. Энэ тоглолтод Италийн “Интер”-ийн довтлогч Ромелу Лукаку дубль хийсэн. Тэрбээр тоглолтын өмнө Милан хотын багт хамтдаа тоглодог дани найз Кристиан Эриксенийг ухаан алдан унасан агшныг харж, сэтгэл санаа нь хямарч, уйлсан тухайгаа ярьжээ.

“Тоглолтын өмнө би их уйлж, хямарсан болохоор анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байлаа. Манай багийн бусад залуус ч гэсэн балмагдсан.

Одоо би Эриксентэй ярья гэж бодож байна. Бие нь сайжирсан гэж хэвлэлийн мэдээнээс мэдлээ. Мөдхөн найз маань сэргээд босоод ирнэ гэж найдья. Баг маань хожсонд баяртай байгаа ч яг одоо бол зөвхөн Кристианыг л хурдан эдгээсэй, хөл дээрээ түргэн босоосой гэж бодож байна” хэмээн Лукаку өгүүлжээ.

Лукаку Оросын хаалганд гоол оруулчихаад камерын өөдөөс гүйн очиж, “Крис, Крис, хайртай шүү!” гэж хэлсэн нь Кристиан Эриксенд зориулсан үгс байлаа.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.