Эриксен багийнхнаасаа үргэлжлүүлэн тоглохыг хүсчээ

Эриксен багийнхнаасаа үргэлжлүүлэн тоглохыг хүсчээ

Европын АШТ-ий хэсгийн Дани-Финляндын шигшээ багийн тоглолтын 42 дахь минутад Данийн шигшээ багийн 29 настай хагас хамгаалагч Кристиан Эриксен ухаан алдан унаж, хэдэн минутын турш ухаан ороогүй тул олон хүний сэтгэл зовж, цочирдлоо.

Эмч нар эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсний ачаар хөлбөмбөгч ухаан орж, улмаар эмнэлэгт яаралтай хүргэсэн. Эмнэлэгт очсны дараагаар биеийн байдал нь тогтворжиж, амьсгалын аппаратгүйгээр өөрөө амьсгалж, ярьж чадаж буй тухай хөлбөмбөгчийн агент хэвлэлд мэдээллээ.

Ийнхүү хөлбөмбөгийн хорхойтнуудыг хирдхийлгэсэн аймшигтай явдал аз жаргалтай тийш эргэж чадлаа.

Кристиан Эриксен бол Италийн “Интер”-т тоглож, Сери А-гийн энэ улирлын аварга болсон төдийгүй Данийн шигшээ багийн гол тоглогч юм.

Тэгвэл сүүлийн мэдээгээр бол бие нь тогтворжсны дараагаар Кристиан Эриксен багийнхантайгаа FaceTime-аар холбогдон, тоглолтоо үргэлжлүүлэхийг хүсч буйгаа хэлсэн байна. Үүний дараагаар Европын Хөлбөмбөгийн Холбооноос тоглолтыг Улаанбаатарын цагаар 02:30-аас үргэлжлүүлэхээр шийдсэн байна..

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.