Д.Тогтохсүрэн: Наадмаас өмнө төсөвт тодотгол хийнэ

Д.Тогтохсүрэн: Наадмаас өмнө төсөвт тодотгол хийнэ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн  дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон бол хоёрдугаарт, улсын төсөв, баяр наадам гэх мэт цаг үеийн мэдээлэл солилцсон байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Цар тахлын эсрэг авах арга хэмжээг Засгийн газар, УОК өнөөдөр хуралдаж шийдлүүдээ танилцуулна. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан. Засгийн газар саналаа боловсруулаад тодорхой асуудлаар та бүхэнд хандана гэж бодож байгаа. Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдлээ гаргана. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт төсөвт тодотгол хийхэд яригдана” гэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.