УОК-оос хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болжээ

УОК-оос хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болжээ

Улсын онцгой комиссын хуралдаан хуралдаж дууслаа.

Хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдлыг сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцлээ. Ингэхдээ хөл хорио тавихгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, улбар шар түвшинг зөрчсөн ААН, иргэнд хатуу арга хэмжээ авах юм байна. Улбар шар түвшинд жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх шатны боловсролын байгууллагын болон сургалтын төвийн үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах, чийрэгжүүлэх үйл ажиллагааг хориглоно.

Мөн бялдаржуулах төвийн үйл ажиллагаа, саун, бассейн, зочид буудал, шашны зан үйл, сүм, хийдийн нийтэд үйлчлэх үйл ажиллагаа, биеийн тамир, спортын арга хэмжээ, ресторан, цайны газар (хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө, танхимын дүүргэлт 30 хувьтай байх), хүүхдийн тоглоомын бүх төрлийн талбай (сагс, хөл бөмбөгийн талбай гэх мэт), амралт, жуулчны бааз, нийтийн бүжиг, бүжгийн клубийн үйл ажиллагааг хориглох жагсаалтад хамааруулжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.