Роналдо Coca-Cola-д дургүйгээ ил илэрхийлэв

Роналдо Coca-Cola-д дургүйгээ ил илэрхийлэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг таван удаа гардсан Европын аварга Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо өчигдөр хэвлэлийн хурлын үеэр Coca-Cola ундаанд дургүйгээ харуулжээ.

Европын АШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Coca-Cola ажиллаж байгаа юм. Гэтэл Роналдо хэвлэлийн хуралд оролцохоор ширээний ард суухдаа ундааг цааш түлхэж, цэвэр усыг онцолсон байна.

Зарим хэвлэлүүд үүнийхээ төлөө Роналдо мөнгөн торгууль хүлээж магадгүй гэж мэдээлж байна. Учир нь тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчийн эсрэг сөрөг сурталчилгаа хийлээ гэж үзэж буй ажээ.

Роналдо Coca-Cola болон Pepsi-гийн рекламд огт тоглож байгаагүй нэгэн. Тэрбээр энэ ундааг хүний биед хортой гэж үздэг гэнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.