С.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүй

С.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүй

Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны хурал болж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан “Япон улсаас буцалтгүй тусламжаар олгох вакцинуудыг Монгол Улсад ирэхэд саадгүй байлгах талаар ярьж, ажиллаж байгаа. Тус улсаас манай 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хандивлахаар болсноо мэдээлсэн. Энэ хүрээнд Хүний эмийн зөвлөлөөр Moderna болон Jahnsan вакциныг өчигдөр бүртгэж авсан байна. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Байдал ийм хүнд байгаа делта вирус явж байна гэсэн үг. Хэрэв делта вирус байгаа бол уг вирусийн эсрэг Pfizer вакцины үр дүнгийн талаарх судалгаа өчигдөр хэвлэгдсэн байсан. Тус судалгаагаар Энэтхэгийн делта вирусийн халдвар авсан хүн Pfizer-ийн хоёр 2 дахь тун хийлгэхэд дархлаа 88 хувь тогтож байгаа гэсэн байна. Байдал ийм хүнд байхад хүлээх биш Засгийн газар шийдэмгий хандах хэрэгтэй. Өөрсдөө судалгааны дүнгүүдээ харж байгаад шийдвэл оновчтой болно” гэдгийг хэлсэн юм. 

Шадар сайд С.Амарсайхан: Бүүстер буюу вакцины гурав дахь тунгийн талаар яригдаж байгаа ба хэдий хугацаанд дархлаа тогтоох вэ гэдэг одоо тодорхойгүй байгааг ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр хэлээд “ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гараагүй учраас энийг хийх боломжгүй. Гэхдээ дархлал тогтоц үүссэн мөртлөө халдвар аваад байгааг анхааралтай судалж байгаа” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.