Туул голын хойд эрэг дагуу 19 аж ахуй нэгжид олгосон газруудыг хүчингүй болголоо

Туул голын хойд эрэг дагуу 19 аж ахуй нэгжид олгосон газруудыг хүчингүй болголоо

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгааг иргэд ихээхэн шүүмжлэх болсон. 

Тиймээс энэ сарын 2-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан хилс хотхоны орчмын амины байшин болон орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар эзэмшиж байсан ААН-үүдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгож байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг бөгөөд үүний 19-ыг нь хүчингүй болгож байна.

Газар эзэмших эрх нь хүчингүй болж байгаа иргэн, ААН-дыг дурьдвал..  

  • Сэргэлэн тал инвестмент ХХК
  • Цэцэгсийн шилтгээн ХХК
  • Даймонд рөүд ХХК
  • Адвайс консалтинг ХХК
  • Таймскүэр девелопмент ХХК
  • Амстел ХХК
  • Идэр Интернэшнл ХХК
  • Туул ривербъю ХХК-ийн газар эзэмших эрх цуцалж байна.

Мөн иргэн

  • Халзан Овогтой Батжаргал
  • Бямбадорж овогтой Сэргэлэн
  • Цогтсайхан овогтой Чинбат
  • Алтантуяа овогтой Бат-Эрдэнэ
  • Хадбаасан овогтой Батбаасан эзэмшилийн 2 газар
  • Шагдарсүрэн овогтой Ядамдорж
  • Бурмаа овогтой Булган
  • Болор-Эрдэнэ овогтой Бямбацогт нарын газар эзэмших эрх цуцалж байна.

Тус 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим ААН нь шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргын Туулийн бургас дээр асгаж, гэмтээж байгаа юм байна. Харин Экологийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар дүгнэлтийг үндэслэн НГЗБА-аас тухайн аж ахуй нэгжүүдийн учруулсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг хийх юм.

Газар олголтын хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Дээрх эрхээ цуцлуулса иргэн, ААН-ын эзэшлийн хугацаа өөр өөр байсан ч газар эзэмших эрхийн хугацааг хүчингүй болгож байгаа нь дараах 3 шалтгаантай юм байна.

  1. Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүсэд орсон.
  2. БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын 2018 оны А/0201 тоот хамтарсан тушаал, УБ хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд багтсан.
  3. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа юм байна.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.