Засгийн газраас аялал жуулчлалыг богино хугацаанд сэргээх арга хэмжээний тухай тогтоол гаргана

Засгийн газраас аялал жуулчлалыг богино хугацаанд сэргээх арга хэмжээний тухай тогтоол гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.

Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.