Ж.Хунан: Сүүлийн үед хувийн орон зайтай холбоотой дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байгаа

Ж.Хунан: Сүүлийн үед хувийн орон зайтай холбоотой дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Баар ресторан зоогийн газруудын вип өрөөнүүдэд камер байршуулж, бичлэгээ улс төрийн зорилгоор ашиглах байдал хэрээс хэтэрсэн. Энэ асуудалд ХЭҮК-оос ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХЭҮК-оос тодрууллаа.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан: Сүүлийн үед хувийн орон зайтай холбоотой дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байгаа. Энэ асуудлаар ЦЕГ-ын холбогдох хүмүүстэй уулзсан. Хүний эрхийг зөрчихгүй байхад хяналт тавьж ажиллахыг зөвлөсөн.

Хувь хүний орон байрны халдашгүй байдалд анхаарал хандуулж байгаа. ХЭҮК хариуцлага тооцох эрх хэмжээ байхгүй. Асуудал байвал гаргаж тавьж, зөвлөмж шаардлага хүргүүлнэ. Хариуцсан төрийн захиргааны байгууллага шаардлагыг 30 хоног, зөвлөмжийг 60 хоногийн дотор хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн” гэлээ.   


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.