ОХУ зөвхөн цэргүүдэд зориулсан ухаалаг утас бүтээхээр ажиллаж байна

ОХУ зөвхөн  цэргүүдэд зориулсан ухаалаг утас бүтээхээр ажиллаж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын цэргийн албан хаагчдад зориулсан ухаалаг утас болон цэргийн анги салбаруудын нутаг дэвсгэр дээр явагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан тусгай апликейшн боловсруулж байгаа талаар ТАСС агентлаг дамжуулжээ. 

Зөвхөн цэргийнхэнд зориулагдан шинээр бүтээх гэж байгаа ухаалаг утас нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан зэрэг төрөл бүрийн горимтой байхаар төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд цэргийн анги нэгтгэлүүд дээрх аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан тоон систем бүтээх төслийг туршиж эхэлжээ.

эх сурвалж: BBC


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.