Солонгосын шар сайт төлбөртэйгээр гүтгэлэгт мэдээлэл цацжээ

Солонгосын шар сайт  төлбөртэйгээр гүтгэлэгт мэдээлэл цацжээ

Солонгосын шар сайт  төлбөртэйгээр гүтгэлэгт мэдээлэл цацжээ

Солонгосын олон ангит кино үздэг монголчуудын хувьд тухайн өрнөсөн үйл явдал дээр хэвлэлийнхний амыг юун түрүүн барих, худалдаж авах, шууд зохицуулдаг гэх өнгө аяс бүхий л кинон дээр ил гардаг. Тэгвэл энэ нь яг амьдрал дээр байдаг зүйл юм байна. Монголтой адилхан улс төрийн захиалгаар худал гүжирдлэгийн шинж чанартай мэдээлэл гаргадаг хувь хүний ажиллуулдаг БНСУ-ын “Ньюстапа” зэрэг жижиг сайтууд нь төлбөр төлсөн бол мэдээллийн үнэн эсэх нь огт хамааралгүйгээр мэдээлэл цацдаг гэнэ.

“Ньюстапа” сайтад энэ сарын 4-ны өдөр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хөрөнгөтэй холбоотой баримт бүхий нэвтрүүлэг  цацагджээ.

Уг нэвтрүүлэг нь бодит бус мэдээлэл байх бөгөөд улс төрийн зорилгоор захиалгатай гүтгэлэгь мэдээлэл болж таарч байна.

Дашрамд дурдахад улстөрч Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг Нью-Йоркийн шүүх болон бусад улс орны гадны шүүхэд элдэв гүтгэлэг бүхий зузаан хуудас материал боож шалгуулахаар өгсөн боловч үнэнд гүйцэгдэж Нью-Йоркийн шүүхээс эхлээд энэ хэргийг хэлэлцэх үндэслэлгүй, бодит бус мэдээлэл байна гэж үзээд хэдийнээ хэргийг хаажээ.

Ер нь гадна, дотоодын шүүхэд хэн нэгний талаар гомдолтой гэж үзэж шалгуулах хүсэлт гаргах эрх нь хэнд ч нээлттэй байдаг. Энэ сиймхийг ашиглан Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж үзсэнээс улбаатайгаар Монголоос хуульч Ж.Майзориг нарын хүмүүс К-2 мөрдөх товчоо өндөр төлбөр төлж хөлслөн Нью-Йоркийн шүүхэд мөнгө төлж анх хандсан байдаг. Ингэхдээ хаа хамаагүй солонгос хүний өмч хөрөнгө, бизнесийг Монголын Сү.Батболд гэх хүнтэй хамаатай мэтээр холбон гүтгэсэн гомдлыг нь шүүхээс авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн буцаасан юм. Гэтэл шүүхэд хандсан гүтгэлгийн шинжтэй элдэв мэдээллийг БНСУ-ын “Ньюстапа” гэх солонгосын шар сайтад цацаж гаргасан нь цаанаа төлбөртэй захиалга байв уу гэх асуултад хүргэж байна.

Гадны хэвлэл, шүүхийн нэрэн дор өрсөлдөгч гэж үзсэн нэгнээ гүтгэн дайрч, нэр хүндийг нь харлуулан гутаадаг хар технологи манайд хэрэгжидгийн нэгэн бодит жишээ нь энэ юм.

Б.САРУУЛ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.