Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг таван удаа хойшлуулсанаар 3300 оюутныг хохироож байна

Солонгос хэлний түвшин тогтоох  шалгалтыг таван удаа хойшлуулсанаар 3300 оюутныг хохироож байна

Өнөөдөр 3.000 гаруй иргэний төлөөлөл БШУЯаманд сүүлийн хоёр жилийн хугацаанд TOPIK /Топик/ буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа өгч чадаагүй талаар шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад “Монголд жилд хоёр удаа зохион байгуулдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оролцогчид тэнцсэнээр БНСУ-д суралцах эрхтэй болдог. Гэвч үүнийг удаа дараа цуцалж байгаа нь гадаадад сурч, ажиллах хүсэлтэй залуучуудын цаг зав, хичээл зүтгэл, эдийн засгийн байдалд томоохон хүндрэл учруулан, сурч хөгжих эрхийг хязгаарлаж байна. Энэ удаагийн ТОPIC 77-р шалгалтыг товлосон хугацааны дагуу 7-р дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Оюутнууд “Тус шалгалтыг Монгол Улсын их сургууль зохион байгуулдаг бөгөөд танхимд авах ёстой гэж хойшлуулсаар байгаа юм. Энэ нь тус шалгалтыг өгч, БНСУ-д сурахаар төлөвлөж буй залуучуудыг хохироож байна. Цахимаар шалгалтаа өгөн, явж болно гэсэн мэдээлэл байгаа ч мэдээллийг хаанаас авах нь тодорхойгүй хэвээр байгаа юм. УОК-оос МУИС-д шалгалтыг хойшлуулах чиглэл өгөөгүй гэсэн. Гэтэл тус сургууль ямар ч арга хэмжээ авалгүй таван удаа хойшлуулаад байна. Төрөөс олон иргэнд одон медаль гардуулсан хэрнээ оюутнуудын шалгалт өгөх эрхийг яагаад зөрчиж байна вэ? Бид шалгалт өгөх эрхтэй” гэсэн юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.