Танилц: “COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлэх заавар

Танилц: “COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлэх заавар

Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг шалгах “COVID-19 QR VERIFY” апплейкшныг нэвтрүүлээд байна.

 Тус апплейкшныг ашиглан аж, ахуй нэгж, байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх талаарх зааврыг хүргэж байна. Үүнд:

– Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.

– Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу / вакцины QR / биедээ авч яваа бол “COVID 19 QR VERIFY” аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.

Тус апплейкшныг IOS үйлдлийн системтэй гар утсанд http://bitly.ws/dwEb
линкээр, Android үйлдлийн системтэй гар утсанд https://share.datacenter.gov.mn/s/gJQXnJQYKZB9Prk татаж авах бөгөөд  нууц үг нь Password123 юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.