Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Японы харилцаанд ан цав үүсгэх хариуцлагагүй мэдээлэл хэлэв

Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Японы харилцаанд ан цав үүсгэх хариуцлагагүй мэдээлэл хэлэв

Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Японы харилцаанд ан цав үүсгэх хариуцлагагүй мэдээлэл хэлэв

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ярилцлагадаа Монгол Японы харилцаанд ан цав суулгаж мэдэх хариуцлагагүй үг ярьж, хэлэв. Хотын дарга Д.Сумъяабазар сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Шинэ нисэх онгоцны буудлыг гэхэд Японы тал анх 260 сая ам.доллараар барина гэж ярьсан. Гэтэл өнөөдөр өртөг зардал нь 650 сая орчим ам.долларт хүрчихээд байна. Тэгэхэд Өвөрмонголд баригдсан шинэ нисэх онгоцны буудал манайхаас хоёрхон хаалга илүү хэрнээ 190 сая ам.долларт баригдсан байх жишээний. Миний хувьд их гүрнүүдийн ийм дээрэлхүү, элэг барьсан хандлагад дургүй. Тэдний сонирхлыг дагаад бид нар тэнэг байж болохгүй” гэж ярив.

Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлыг Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын техник эдийн засгийн судалгаа Япон улсын тусламжтайгаар хийгдсэн. Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар Монголд олон бүтээн байгуулалт хийгдсэний томоохон нь дэлхийн өмнө монголчуудын нүүрийг тахлах шинэ нисэх буудал юм.

Энэ талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ТАХАОКА МАСАТО: Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаа эртнээс уламжлалтай. Өнөөдрийн шинэ нисэх онгоцны буудал нь үүний томоохон илрэл. Агаарын үүд хаалгыг нээснээрээ манай хоёр улсын стратегийн түншлэл улам батжиж, хөгжих болно. Шинэ нисэх онгоцны буудал аюулгүй, саадгүй нислэгийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай учраас энд ажиллаж байгаа монгол ажилчдад япон мэргэжилтнүүд төрөл бүрээр сургалт зохион байгуулж, үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд бүх талаар нь дэмжиж ажиллаж байна” гэж хэлж байв.

Гэтэл Монгол Улсын Хотын дарга нь Японы талыг бараг дунд нь мөнгө унагаж хулхидсан мэтээр гөрдсөн нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж мэдэхээр болчимгүй мэдэгдэл, мэдээлэл болж байна.

Д.Сумъяабазар хотын дарга ярихдаа “Их гүрнүүдийн ашиг сонирхол ил тод орж ирдэг. Бүхэл бүтэн 260 сая ам.долларт төлөвлөж байсан бүтээн байгуулалт 650 саяд хүрнэ гэдэг асуудал биш үү. Чамд байж болох өсөлт санагдаж байна уу?” гэж ирээд л сэтгүүлчтэй хов базаж байгаа аятай ярьсан байх юм. Энэ нь Монгол Улсын Нийслэлийг удирдаж буй албаны хүний хувьд түүний хэлсэн үг манай улсын байр суурь болж харагдана. Үүнийг бодолцож үзэх аваас хариуцлагатай албан тушаалтны хүний амнаас унагамгүй хариуцлагагүй, гүтгэж доромжилсон үг унагасан болж байгаа хэрэг.

Б.АНХМАА 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.