ЗГ: Үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэнэ

ЗГ: Үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдах товтой. Тус хуралдаанаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэж, хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.

Өмнө нь Засгийн газрын 118-р тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглох шийдвэр гаргасан билээ. Мөн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан билээ.

Харин хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.