Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инноваци, технологийн шинэтгэл хийгдэж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инноваци, технологийн шинэтгэл хийгдэж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт Алсын хараа – 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг,  Төрийн албаны шинэтгэл – инноваци, технологийн ямар онцлогтой хэрэгжиж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, газар, агентлагийн удирдлагууд, салбарын төлөөлөл оролцлоо.

Цаашдаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаадад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.

Бүх шатанд шинэ санал санаачлагыг дэмжиж, дижитал технологийн дэвшлийг ашиглан, инноваци нэвтрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлж, дата өгөгдөлд үндэслэсэн салбарын бодлогын шинэчлэлдээ хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт хийж, төрийн албанд шинэ мэдлэг, сэтгэлгээ бий болгох ажлын онцлогийн талаар хэлэлцэж зөвлөлдлөө.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.