Лукаку: Роналдо мэргэн бууч болсон бол би Италийн аварга болсон юм!

Лукаку: Роналдо мэргэн бууч болсон бол би Италийн аварга болсон юм!

Европын АШТ-ий шөвгийн 16-д Бельгийн шигшээ Португалтай учраа таарсан. Тус тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Бельгийн шигшээ болон Италийн “Интер”-ийн довтлогч Ромелу Лукаку өрсөлдөгч багийнхаа ахлагч, Криштиано Роналдогийн тухай ийм үгс хэлээд амжжээ.

“Тийм ээ, Криштиано Роналдо Италийн Сери А-гийн мэргэн бууч болсон. Гэхдээ би Италийн аварга болсон юм. Миний хувьд аварга болох нь гол зорилго байлаа. Криштианогийн хууралт хөдөлгөөн, цохилтод би атаархдаг. Харин түүний хувьд бол миний биеийн хүч, оновчтой цохилт, манай багийн тоглолтод атаархдаг байж болно.

Энэ ням гаригт бид Европын аварга багтай тоглох гэж байна. Португалын шигшээд хувийн ур чадвар өндөртэй хөлбөмбөгчид байгаагаас гадна мөн багийн тоглолт сайтай. Тэд эх орныхоо бахархал болж, энэ тэмцээнд түрүүлсэн баг. Гэхдээ бид тэднийг хожихын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн Лукаку өгүүлжээ.

Бельги – Португалын тоглолт Улаанбаатарын цагаар 2021 оны зургаадугаар сарын 28-ны 03:00-д эхэлнэ. Роналдо энэ тэмцээний шилдэг мэргэн буучдын жагсаалтыг 5 гоолтойгоор тэргүүлж яваа бол Ромелу Лукаку гурван гоолтойгоор аман хүзүүнд бичигдэж байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.