ЗГ: Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв

ЗГ: Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна.Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.