Израил улс дахин хорио цээрийн дэглэм тогтоож эхэлжээ

Израил улс дахин хорио цээрийн дэглэм тогтоож эхэлжээ

Израилийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас 7-гоос дээш насны иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавьжээ.

Энэхүү шаардлага зургаадугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын иргэд нээлттэй гадаад орчноос бусад бүхий л газар амны хаалтаа зүүх ёстой. Харин спортоор хичээллэх үедээ амны хаалтгүй байхыг зөвшөөрчээ. Мөн долоо хүртэлх насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Ийнхүү хүн амынхаа талаас илүү хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан хэмээн сайшаагдаж байсан Израил улч халдвар хамгааллын дэглэмээ эргээд чангаруулж эхэлсэн байна. Тус улсад зургаадугаар сарын 1-нээс бараг бүх байгууллага хязгаарлалтуудаа цуцалж, зургаадугаар сарын 15-наас дотоод орчинд амны хаалт зүүхээ зогсоогоод байжээ.

Израилд энэ сарын эхээр халдвар бүртгэгдээгүй байсан бол сүүлийн өдрүүдэд хоногт коронавирусний халдварын 100 тохиолдлоор нэмэгдэх болсон байна.

Эх сурвалж: ВВС


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.