Нэг оройн хоёр тоглолт 3:3-аар тэнцэж, нэмэлт үе сунгалаа

Нэг оройн  хоёр тоглолт 3:3-аар тэнцэж, нэмэлт үе сунгалаа

Европын Аварга Шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний шөвгийн 16-гийн нэг орой товлогдсон хоёр тоглолт хоёулаа үндсэн цагт 3:3-аар тэнцэж, нэмэлт үе рүү шилжиж, хөлбөмбөгийн хорхойтнуудыг цэнгүүллээ.

Гурван цагийн зөрүүтэй эхэлсэн хоёр тоглолтын эхний Испани – Хорватын тоглолтын шүүгчийн мэдлийн 90+3 дахь минутад Хорватын Марио Пашалич мөргөж тоог 3:3-аар тэнцүүлж, нэмэлт үед шилжсэн. Нэмэлт хоёр үед Испанийн Альваро Мората, Микел Ойарасабаль нар гоол оруулснаар 3:5-аар хожиж, шөвгийн наймд шалгарсан юм.

Тус тоглолт ийнхүү өндөрлөснөөс хойш хэдхэн минутын дараагаар Дэлхийн аварга Францын шигшээ Швейцарьтай тулахад 90 дэх минутад Марио Гаврановичийн оруулсан гоолоор 3:3-аар тэнцэж, мөн нэмэлт үе рүү орлоо. Нэмэлт хоёр үед багууд гоол нэмж оруулалгүй тэнцсэнээр пенальтиар ялагчийг тодруулах болоход Килиан Мбаппегийн цохилтыг Швейцарийн хаалгач Ян Зоммер хааснаар багтаа ялалт авчирлаа.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.