Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний хүний тоо 11 болж нэмэгджээ

Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний хүний тоо 11 болж нэмэгджээ

АНУ-ын Флорида муж улсад 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 11 болж нэмэгджээ.

Майами-Дейд тойргийг захирагч Даниэлла-Ливайн Кавагийн мэдээлж байгаагаар одоогоор тухайн барилгад чухам хичнээн хүн байсан нь тодорхойгүй байгаа ч 11 хүн амиа алдсан болох нь баттай аж. Харин эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээллээр 150 хүний ​​хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа юм байна.

Сануулахад, АНУ-ын Флорида муж улсын Майами хотын ойролцоох Сурфсайд хотод зургаадугаар сарын 24-нд шилжих шөнө 12 давхар орон сууцны барилга нурсан юм. 

“The New York Times” сонинд өнгөрсөн бямба гарагт мэдээлснээр, дээрх орон сууцны барилгад ноцтой эвдрэл гэмтэл гарсан байсныг 2018 онд мэргэжилтнүүд илрүүлж байжээ. Гэвч тухайн байрны эзэд өмнө нь 15 сая орчим ам.доллароор засвар хийхээр төлөвлөж байсан ч засварын төлөвлөгөөг байрны сууц өмчлөгчдийн холбооноос өнгөрөгч дөрөвдүгээр сард баталсан байна. Ингэхдээ эзэмшигчид орон сууцны талбай, зохион байгуулалтаас хамааран нийтдээ 80 мянгаас 336 мянган доллар төлөх ёстой байжээ. Мөн сууц өмчлөгчдийн холбоо долоодугаар сарын 1-ний дотор төлбөрийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрөх эсвэл засвар хийхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг өгнө гэж тооцоолж байжээ.

эх сурвалж: bbc, dailymail.co.uk


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.