Погба: Заримдаа хөлбөмбөг хэрцгий байдагт түүний гоо сайхан оршдог

Погба: Заримдаа хөлбөмбөг хэрцгий байдагт түүний гоо сайхан оршдог

Энэ удаагийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж яригдаж байсан Дэлхийн аварга Францын шигшээ баг Швейцарьт хожигдсноор шөвгийн наймд ч шалгарч дөнгөсөнгүй.

Гурван өнгөтүүдийн хагас хамгаалагч Поль Погба ийн өгүүлжээ.

“Хөлбөмбөг заримдаа дэндүү хэрцгий шүү… Хэрцгий бас сайхан. Энэ тоглолт, энэ хожигдол биднийг гуниг, харуусалд автуулсан ч өрсөлдөгчид баяр жаргал бэлэглэлээ. Үүнд хөлбөмбөгийн гоо сайхан оршиж байгаа юм. Мэдээж, бид хожьё, түрүүлье гэж хүссэн байлгүй яахав.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөлбөмбөгийн фанат бүрт баярласнаа илэрхийлье. Та бүхний дэмжлэгийг мэдэрч, дуу хоолойг сонсох сайхан байлаа. Та бүхэнтэй хамт гоолын баяраа хийх сайхан байлаа. Та бүхэн бидэнд итгэл найдвар, урам зориг өгсөн. Одоо бид тэргүүнээ бөхийлгөлгүй, харин ч өргөх ёстой” хэмээн Погба өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.