Н.Ганибал: Цар тахлын хүнд нөхцөлд УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг торгуулиа төлөхийг уриалж байна

Н.Ганибал: Цар тахлын хүнд нөхцөлд УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг торгуулиа төлөхийг уриалж байна

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ хаалттай хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол өнөөдөр /2021.07.01/ анхны хэлэлцүүлгийг мөн хаалттай хийж байна.

Уг хуулийн төслөлд өршөөлд хамрагдах зөрчлийн шинжтэй хэргүүдийн нэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэдийн торгуулийг тэглэх заалт бий. Тэгвэл УИХ-ын гишүн Н.Ганибал авто машины торгуулийг нэг удаа тэглэх асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд өөрийн болон гэр бүлийн хүний эзэмшдэг авто машины торгуулийг төлж барагдуулснаа цахим хуудастаа мэдэгджээ.

Тэрээр цар тахлын тархалт их, улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед бусад УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдыг торгуулиа төлөхийг уриалсан байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.