УИХ-ын эмэгтэй гишүүд наадам хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт хүргүүллээ

УИХ-ын эмэгтэй гишүүд наадам хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт хүргүүллээ

УИХ дахь эмэгтэй гишүүд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол Улсын үнэт зүйл баяр наадам хэдий ч бид нэгдүгээрт эрүүл мэндийн асуудлаа наана нь тавих нь зүйтэй. Давагдашгүй хүчин зүйл тулгарсан энэ үед УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн цахим наадмыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүллээ. Бид мөн “Ковид-19″ өвчинтэй тэмцэх сан байгуулж байна. Бидний саналыг хүлээж авч ярилцана гэсэн” гэлээ. УИХ-ын гишүүн Булгантуяа “Бид морь унах гэж байгаа хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг яах вэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн хүнд байна. Унаач хүүхдүүд вакцин хамрагдаагүй. Тиймээс бид наадмыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн сунгаанаас хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээлэл байна. “Ковид-19″ өвчний нөхцөл байдлаа харах ёстой. Хүүхдийн амь, эрүүл мэндийг тэргүүнд тавих ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Монгол Улс ковидтой тэмцээд, олон хүн ковидын улмаас амь насаа алдсан. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. 100 жилийн ойн баяр наадмыг олон жилийн өмнөөс хүсэн хүлээж байсан боловч харамсалтай нь ковидын нөхцөл байдлаас болж иргэдийн зүгээс унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, хэдэн мянгаараа цуглаж халдвар алдах эрсдэл үүсэх юм биш үү гэсэн асуудлыг тавьж байна.

Иргэд аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй эрхэлж чадахгүй байхад ковидын хүнд хэцүү үед наадмаа  хийх нь зүйтэй юу гэдэг асуудлыг мөн тавьж байна. Унаач хүүхдүүд вакцинд хамрагдаж чадаагүй байна. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Томчуудын ихэнх нь вакцинд хамрагдсан учраас өвдлөө гэхэд хөнгөн өвдөх нөхцөл байдалд байгаа бол хүүхдүүдийн хувьд ийм боломж байхгүй.

Сунгааны үеэр хүүхдүүдийн амь нас эрсэдсэн. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эмэгтэй гишүүдийн бүлгээс наадмын үйл ажиллагааг хойшлуулах санал гаргаж гурван зарчмыг барьж байна.

1. Иргэд дэглэмээ бариад, ААН-үүд хууль дүрэмд захирагдаж байгаа үед төр засаг өөрсдөө санаачилга гаргаж хүн амыг олноор нь цуглуулах эрсдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх
2. Бидний батлуулсан Хүүхэд хамгааллын хуульд хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд, амь нас аюулд өртөх тэмцээн уралдаанд оруулж болохгүй, даатгалгүй уралдуулж болохгүй гэсэн зүйл заалт байдаг. Энэ заалтууд зөрчилдөх гээд байгаа учраас санал санаачилгыг гаргаж байна.
3. Монголчууд бидэнд байгаа хүний нөөц, санхүү эдийн засгийн гээд бүх л нөөцөө ковидыг даван туулахад зарцуулах шаардлагатай үе ирсэн учраас хамтдаа хүчин чармайлтаа нэгтгээд наадмаа хойшлуулъя. Ковидгүй болсон үед наадмаа сайхан хийж болно гэсэн байр суурьтай байна” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.