Х.Бат-Ялалт “ковид-19” цар тахлын ойрын хавьтагч болсон учраас шүүх хуралдаан хойшилжээ

Х.Бат-Ялалт “ковид-19” цар тахлын ойрын хавьтагч болсон учраас шүүх хуралдаан хойшилжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалт нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 7 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр Ю.Батболдыг өмгөөлөгчөөр авсан бөгөөд хэргийн материалтай танилцуулах зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.