Хүндэтгэх шалтгааны улмаас Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ

Хүндэтгэх шалтгааны улмаас Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ

Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өнөөдөр Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэх товтой байсан юм.

Гэвч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хурал хойшлогджээ.

Товлол ёсоор өнөөдөр Улсын Дээд шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Батхүү, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх байв.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.