Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавьжээ

Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд айлд ирсэн бамбаруушийг ой хөвчид тавьжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. 

Төөрсөн бамбарууш  2-3 сартай, зургаан кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэж тэжээлээ олох чадвартай болсон гэж үзжээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байна.

Ингэхдээ бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьж байгаа юм. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид түүнд хяналт тавих аж.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.