Моуриньо: Испанийн шигшээг Италиас илүү хүчтэй гэж бодохгүй байна!

Моуриньо: Испанийн шигшээг Италиас илүү хүчтэй гэж бодохгүй байна!

Европын Аварга Шалгаруулах Тэмцээний шөвгийн дөрвөн баг шалгарч, Итали-Испанийн сонгодог тоглолт хөлбөмбөгийн хорхойтнуудыг баясгах гэж байна. Тус тоглолтын талаар португал мэргэжилтэн Жозе Моуриньо бодлоо хэлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Италийн “Рома”-гийн дасгалжуулагчаар очиж, одоогоор нийслэл хотноо тусгаарлалтад байгаа юм.

“Итали улс бол шигшээ багтайгаа хүйн холбоотой. Би яг одоо клубын бэлтгэл баазад тусгаарлалтад байгаа. Гэлээ ч эндээс Италийн иргэд, фанатууд шигшээ багаа дэмжиж, тэднийхээ төлөө санаа тавьж байгаа нь мэдрэгдэж байна.

Италийн шигшээ бол үеийн үед том тэмцээнүүдэд сайн тоглосоор ирсэн түүхтэй. Энэ удаагийн баг хашир туршлагатай хөлбөмбөгчид болон залуу тоглогчдын эв тунг нь тааруулсан, шинэ санаа, шинэлэг хандлагаар дүүрэн. Тэд хамгаалалтандаа маш сайн. Бонуччи, Кьеллини хоёр бол нүдээ аниад бие биенээ ойлголцоод тоглохоор хэмжээнд хүртлээ олон жил хамт тоглосон хөлбөмбөгчид шүү дээ.

Манчинигийн дасгалжуулагчийн багийнхан ч үнэхээр нэгдмэл байна. Виалли, Ориали, Ломбардо гээд бүгд нэгдэж нягтарч чадснаар багийн дотоод уур амьсгалыг улам сайхан болголоо.

Мэдээж, Италийн шигшээ финалд гарна гээд 100 хувийн итгэлтэй хэлж би чадахгүй. Учир нь Испанийн шигшээг хүндлэх ёстой. Гэхдээ Испанийн шигшээ баг Итали шиг хүчтэй биш болов уу гэж бодож буйгаа нуугаад яахав. Испанид авъяаслаг залуус байна. Мөн өөрийн гэсэн тоглолтын арга барилаа гаргаад тогловол хэнд ч төвөг удахаар өрсөлдөгч байж чадна.

Европын АШТ-ий финалд хоёр баг таарч, Испанийн шигшээ илт давамгай хожсон шүү дээ. Тэгэхэд бүгд л Италийг хожно гэж таамаглаж байсныг санах хэрэгтэй. Тэгэхээр тэр тоглолтыг давтахгүйн тулд хичээх ёстой” хэмээн Моуриньо өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.