Их Британи ковид-19 халдварын улмаас тогтоогоод байсан дийлэнх хязгаарлалтаа цуцалж магадгүй

Их Британи ковид-19 халдварын улмаас тогтоогоод байсан дийлэнх хязгаарлалтаа цуцалж магадгүй

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусний халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан амны хаалт зүүх болон тусгаарлалтын дүрэм журмуудыг цуцлах төлөвтэй байгаа талаар мэдэгджээ.

Одоогоор тус улсад коронавирусний “Дельта” хувилбар тархах эрсдэл өндөр байгаа бөгөөд эрдэмтдийн зүгээс халдвар хамгааллын дэглэм барихыг зөвлөсөөр байгаа юм.

Хэрэв тус улсад 16 сар үргэлжилсэн хэсэгчилсэн хязгаарлалтыг цуцалбал, гэр дотор хамгийн ихдээ 6 болон түүнээс дээш хүн цуглах боломжтой болох аж.

Гэхдээ шийдвэр хараахан гараагүй бөгөөд эцсийн шийдвэрийг долдугаар сарын 12-нд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нягталж үзсэний дараа зарлана хэмээн Борис Жонсон мэдээлсэн байна.

Мөн Борис Жонсон эрдэмтдийн зөвлөгөөнөөс үл хамааран гаргах гэж байгаа дээрх шийдвэрээ вакцинжуулалтын үр дүнд халдвар болон нас баралт хоорондын холбоо хамаарал суларсантай холбон тайлбарлажээ.

Түүнчлэн энэ сард халдварын тохиолдол өдөрт 50 мянгад хүрч магадгүй бөгөөд коронавирусний халдварын улмаас нас баралтын тохиолдол нэмэгдэж болзошгүй байгаатай зохицох  хэрэгтэйг  онцгойлон анхааруулсан байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.