Юлманд: Бидний их хүсэл тэмүүлэл Английн фанатуудыг дуугүй болгоно!

Юлманд: Бидний их хүсэл тэмүүлэл Английн фанатуудыг дуугүй болгоно!

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Европын АШТ-ий шөвгийн дөрөвт Англи-Дани тулна. Хоёр баг өнгөрсөн намар Үндэстнүүдийн лигт тааран тоглоход Данийн шигшээ 1:0-ээр хожоод, дараа нь гоолгүй тэнцсэн юм. Өөрөөр хэлбэл, Данийн шигшээд Английг хожих боломж байгааг энэ хоёр тоглолтын дүн нотолсон.

Гэхдээ Английн шигшээ энэ удаад өрсөлдөгчөө алдарт “Уэмбли”-дээ олон мянган фанатынхаа хамтаар хүлээн авах юм. Энэ талаар Данийн шигшээ багийн дасгалжуулагч Каспер Юлманд ийн өгүүлжээ.

“Өрсөлдөгчийнхөө талбайд хийж буй зочлон тоглолт гэж хэлж болно. Гэхдээ энэ тоглолтыг бид тэсэн ядан хүлээж байна. Стадионд үзэгчид олноор цуглах нь сайхан хэрэг. Үүнд баярлах ёстой. Гэхдээ тэдгээр олон мянган үзэгчдийн хагас нь ч болтугай Данийн шигшээгийн өмсгөлтэй байсан ч болоосой гэсэн хүсэл төрж байна.

Бидний хожихын их хүсэл тэмүүлэл Английн фанатуудыг дуугүй болгох болно. Хэдийгээр хэцүү ч гэлээ бид үүний л төлөө тоглоно” хэмээн Юлманд өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.