Г.Занданшатар: Хаврын чуулганаар “хүний эрхийг хангах, хамгаалахад” ихээхэн ач холбогдол өгч ажиллаа

Г.Занданшатар: Хаврын чуулганаар “хүний эрхийг хангах, хамгаалахад” ихээхэн ач холбогдол өгч ажиллаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж үг хэллээ.

Тэрбээр “Цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа.

Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталлаа.

Хэдийгээр хуралдаанаар чуулганы танхимдаа хуралдаж чадаагүй ч цахим хуралдаандаа идэвхитэй оролцож, ачаалал ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. 

Энэ удаагийн чуулган Хүний эрхийн асуудлыг нээлттэй ярьсан, түүнд анхаарсан чуулган боллоо. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь ирэх намрын чуулганы зорилт байх болно. Хүний эрхийн комиссын гаргасан тайлангын дагуу цар тахлын үед хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалал үүрэг чиглэлийг Засгийн газар, Улсын онцгой комисст үүрэгдээд байна. 

Хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу эрхзүйн орчныг шинэчлэх ажлыг эрчимжүүлсэн чуулган боллоо. Үүний нэг жишээ нь 27 жилийн дараа нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа.  Түгжрэл, төвлөрлийг сааруулах томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.