Зөвлөгөө: Туулайг гуниглуулж болохгүй

Зөвлөгөө: Туулайг гуниглуулж болохгүй

Туулай хэмээх өхөөрдөм амьтан гуниглахаараа үхчихдэг гэнэ. Гэхдээ тэр бүжингээ санаж, эрэгчингээ үгүйлж гунигладаггүй.

Харин хоол тэжээл нь хомсдож, орчин нь тааламжгүй болоод ирэхээр аль нэг дэрсэнд хярж, дэлдгэр чихээ гудайлган суугаад, бүлтгэр нүдээрээ юуг ч юм ширтсээр турж үхдэг гэнэ.

Хүмүүсийн эсвэл байгалийн нөлөөгөөр хоол тэжээл, хэвтэш, оромж нь устаж, үгүй болох цагт ганц дэлдэн туулай ч биш, олон амьтан ийнхүү гашуудан, эсэргүүцлээ илэрхийлдэг билээ.

эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.