Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх хөлс нэмэгдсэн нь Замын-Үүдэд ажилласан САЙДУУДААС болсон уу?

Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх хөлс нэмэгдсэн нь Замын-Үүдэд ажилласан САЙДУУДААС болсон уу?

Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх хөлс нэмэгдсэн нь Замын-Үүдэд ажилласан САЙДУУДААС болсон уу? саяхан 0ХуваалцахЖиргэх

Энэ оны эхээр Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх зардал 7000 юань байсан бол одоо 75,000 юаньд хүрсэн тухай сошиал орчинд иргэд мэдээлж байна. Үүнийг дагаад урд хөршөөс орж ирэх бараа таваарын үнэ нэмэгдэж байгаа.

Тэгвэл Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны хөлс нэмэгдэх шалтгаан нь улстөрчидтэй холбоотой гэнэ шүү. Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан Замын-үүдэд очиж, хоёр улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн. Гэвч Шадар сайдын хэлэлцээрийн дараа Замын-Үүд боомтод ачаа тээвэрлэх төлбөр 35,000 юань болсон байна.

Ийнхүү төд удалгүй Зам, тээврийн сайд С.Халтар Замын-Үүдэд “очоод” буцсаны дараа ачаа тээврийн 45,000 юаньд хүрсэн гэнэ.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр Замын-Үүдийн нөхцөл байдалтай танилцаж, ачаа тээврийг нэмэгдүүлэх, хилээр саадгүй нэвтрэх боломжийг хангах хугацаатай үүрэг даалгаврыг албаныханд өгөөд ирсэн. Гэвч Ерөнхий сайдыг явсны дараа ачаа тээврийн үнэ 60,000 юань болж өсчээ. Төд удалгүй Хууль зүйн сайд Х.Нямбаатарын толгойлсон Замын-Үүдийн цэвэрлэгээ өрнөсөн бөгөөд ингэснээр дээрх үнэ 75,000-80,000 юань болж нэмэгджээ.

Товчхондоо нэг дарга очоод буцсаны дараа ачаа тээвэрлэх үнэд өөрчлөлт орж байна гэсэн үг. Тэгэхээр Замын-Үүдэд ажилласан дарга нар асуудлыг шийдэж чадаагүйгээс гадна иргэдэд ирэх ачааллыг улам бүр нэмэгдүүлж байна. Тиймээс одоо дахин Замын-Үүд рүү зүглээсэй гэж хүсч байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.