Аялал нь гэр бүлийн харилцааг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Аялал нь гэр бүлийн харилцааг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ

2012 онд аялагч гэр бүлүүдийн дунд хийсэн судалгаанаас үзвэл нийт гэр бүлийн 89 хувь нь аялах нь тэдний харилцаанд сайнаар нөлөөлсөн тухай дурджээ. Аяллаас ирсний дараа гэр бүлийн гишүүд амарсан, тайвширсан мэдрэмжтэй, сэтгэл санаа нь өмнөхөөсөө илүү аз жаргалтай болсон байна. Уг мэдрэмж нь 2-3 сарын хугацаанд энэ хэвээрээ байдгийг эрдэмтэд нотолжээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 49 хувь нь аялалд гарахаар бэлтгэж, хүлээх нь бусад ямар ч баяр ёслолын өдрийнхөөс илүү догдлол төрүүлдэг тухай хуваалцжээ. Мөн аяллаар явах нь амьдралд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг учраас хосын харилцаанд ч эерэгээр нөлөөлдөг байна. Учир нь аялах нь стрессийг бууруулж, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хосуудад илүү нээлттэй хоорондоо ярилцах, нэг нэгнээ ойлгох боломжийг олгодог ажээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.